Голдуу миний мэргэжилтэй холбоотой зүйлс буюу мэдээллийн технологийн эргэн тойронд байх болов уу

8/06/2006

Microsoft Office үнэхээр хэрэгтэй юу?

Би 1992 оноос эхлээд л компьютертэй найзлах болсон цагаасаа эхлээд Microsoft Word-ийг ашиглан алив баримтаа бичсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед Ajax болон Web 2.0 технологиуд хөгжиж олон шинэ бүтээгдэхүүнүүд гаран гайхлыг мөн төрүүлж байна. Ингээд тухайлбал Microsoft Word надад үнэхээр хэрэгтэй юү гэж гайхахад хүргэж байгаа юм. Жишээлбэл баримт бичиг боловсруулах онлайн програм хангамжууд бий болсоор байгаа бөгөөд та түүнийг хэрэглэснээр орон зай, хэрэглэж байгаа компьютераас үл хамаарах болж байх юм. Тухайлбал дараах программуудыг сонирхьё. Одоогоор эдгээр нь туршилтын хэмжээнд байгаа ч гэлээ Microsoft Word надад хэрэггүй болж магадгүй мэт санагдаж байгаа юм. Нөгөө талаас сүлжээний цахим орон зайнд хэнтэй ч хаанаас хамтран ажиллах нөхцөл бололцоо улам бүр бүрэлдсээр байна. Ингээд дараах сонирхолтой программуудыг танилцуулья.

Zoho Writer Барим бичиг боловсруулах нилээд хүчирхэг програм. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн яг одоо дарж ороод туршаад үз.

Мөн Google-ийн танилцуулахаар бэлдэж байгаа Microsoft Word-д өрсөлдөхөөр зарлаад байгаа Writely програм ч мөн л гайхамшигтай. Харамсалтай энэ програм нэг хэсэг нээлттэй байж байгаад түр буцаагаад хаасан байгаа. Хэзээ Google үүнийгээ нээх гэж байгаа болдоо. Google энэ програмаа түгээхдээ мөн л хүний сүлжээнд тулгуурласан байдлаар gmail хэрхэн түгдэг шиг зарлах бололтой юм байна.

Цаашлаад би Microsoft Excel-ийг бас л байнга хэрэглэсээр. Гэтэл Google Spreadsheet мэт программууд нь Microsoft Excel-ийг түгшихэд хүргэж магадгүй байна.

Microsoft Powerpoint сургалт болон бизнест асар өргөн хэрэглэггдэг багаж бөгөөд үүнтэй өрсөлдөх программыг Google мэт акулууд хараахан ярихгүй байгаа хэдий ч Zoho мэт ширүүхэн компаниуд ZohoShow зэрэг программууд гаргаж туршиж эхлэж л байна. Түүнчлэн Thumbstacks зэрэг онлайн боловч presentation хийдэг багажууд бий болж л байна. Skype мэт онлайн ярилцлага хурал хийдэг програмтай Thumbstacks өргөтгөл байдлаар холбогдсоноор сүлжээгээр ашиглахад туйлын эвтэйхэн байдаг.

Дамрамд дурдахад өөр олон онлайн хэрэглэхэд нэн эвтэйхэн багажууд байдаг. Наад зах нь өөрийн дуртай зурагаа зохион байгуулахад flickr програм эсвэл өөр төстэй програмыг та ашиглаж болно. Thinkfree ашиглаад үзэхэд илүүдэхгүй.

Онлайн зураг зурдаг багаж ч бас байна. Хэдийгээр одоогоор туршилтын хувилбар ч гэлээ LiThA - Paint гэсэн энэ багаж надад туйлын таалагдлаа.

За цаашлаад онлайн төслийн менежмент болон төрөл бүрийн онлайн нийгэмлэгийг зохион байгуулах багажуудын талаар бичиж байсан миний өмнөх нэгэн бичлэг дээр дурдсан багажуудыг харахад бас илүүдэхгүй байх.

6 Сэтгэгдэл:

А.Ганбаатар said...

Дуулаагүй мэдээгүй олон шинэ зүйлс энд оржээ. www.gOffice.com - гэж бас нэг гоё хэрэгсэл байдгыг үзэж байснаа энд үлдээе. Ирээдүйд үнэхээр хүчирхэг болох юм шиг санагдсан. MS Office - ч энэ бүхнийг зүгээр хараад суухгүй л дээ тийм болохоор хэрэглэгч талд хүлээж байгаад ашиглаж сурах л үлдэж байгаа бололтой.

Г.Ганбат said...

Орчин үед интэрнет программчилал давамгайлах нь улам л тодорхой болоод байна даа.

gobi said...

Ганбаатар, Ганбат андууддаа баярлалаа.

Ганбаатарын үлдээсэн линк сонирхолтой линк байна шүү. Баярлалаа.

Зоригт said...

Hi Govi.

Чиний ajax-ийн талаар бичсэнийг уншлаа. Би энэ талаар уншсан болон өөрт төрсөн сэтгэгдэлээ бичье.

Desktop vs Server application-ний ялгаа энд яригдах ёстой байх. MS Office DeskTop программ клиент талдаа сууж клиентын ресурсыг ашиглана. Харин ajax ашигласан программын User Interface нь клиент талдаа browser дээр Business Logic & Data нь сервер талдаа ажилладаг.
Ajax яагаад одоо нэвтрэх болов гэхээр интернет хэрэглэгчдийн холболтын хурд нэмэгдсэн, серверийн багтаамж хурд нэмэгдсэн нь нөлөөлсөн байх. Ajax технологи ашигласан ПХ нэмэгдэх тусам бидний ашигладаг ПК үүрэг буурсаар ThinClient Terminal буюу интернетд холбох зориулалттай терминал, дэлгэц, гар, моус л үлдэх байх. За ингээд ISP-нууд маань Application and Data Service Provider-ууд болж хувирах байх.

Dobu said...

Buh bolovsruulalt server taldaa shiljine gevel resource ih l shaardagdah baih daa. tegeed ch holbolt tasarsan uyed yu ch hiij bolohoo baihna dee. Tiimees Client tald tootsooloh resource baisaar baih bolov uu?

80H said...

Hi!
Orchuulgaas ene hamaagui deer yum bna.
Ireeduid buh programm iim bolnoo gedegt itgeltei bna.