Голдуу миний мэргэжилтэй холбоотой зүйлс буюу мэдээллийн технологийн эргэн тойронд байх болов уу

9/10/2006

Нийтээрээ хайх нь

Бүтэцжисэн өгөгдөл болон бүтэцжээгүй өгөгдлийн хооронд ихээхэн зөрөө байдаг билээ. Бүтэцжисэн өгөгдөл л жинхэнэ мэдээлэл болдог билээ.

Зүйрлэбэл олдсон мэдээллээ өөрийн компьютер дээрээ ямар нэг тогтсон зохион байгуулалтгүй цуглуулаад л байвал тун удалгүй замбараагаа алдаж хэрэгтэй зүйлээ түүн дотороос олоход хэцүү болдог билээ. Нэгэнт ийм байдалтай болчихвол түүнийгээ замбараатай болгох ноцтой ажил ундарч эхэлнэ. Ийм тохиолдолд хэрэгтэй мэдээллээ олохын тулд төрөл бүрийн хайлт хэрэгтэй болж таардаг. Гэхдээ хайлтыг оновчтой, хурдтай хайхын тулд мэдээллийг бүхэлд нь индекслэх хэрэг гардаг билээ. Үүнд зориулагдсан өөрийн компьютерт хайлт хийх багаж ч олон байдаг бөгөөд google desktop бол гол төлөөлөлөгч болох багаж юм. Энэ багажийг суулгаснаар өөрийн компьютерт мэдээллийг түлхүүр үгээр google search engine-ий бүх л боломжоор хайж болдог билээ. Гэвч иймэрхүү хайлт нь бас л зарим тохиолдолд хэрэглэхэд төвөгтэй байдаг. Тухайлбал та хүүгийнхээ 3 насны төрсөн өдөрөөр авахуулсан зурагаа олохоо больчихвол түлхүүр үг гэж байхгүй тул хайх аргагүй болдог. Ийм тохиолдолд өөрийн компьютер дээрх мэдээллийг хүн өөрөө эмх цэгцтэй болгон зохион байгуулах хэрэгтэй болдог. Ингээд замбараатай зохион байгуулсан дараа хайлтыг бараг хэрэглэх шаардлагагүй болох буюу зөвхөн тодорхой хүрээн дотор хайлтыг хийх хэмжээтэй болж ирдэг.

Тэгэхээр дээрхтэй ижил жишээг Интернетийн хувьд ярих боломжтой. Үнэхээр веб анх гарснаар вебүүд санаанд оромгүй хурдтайгаар асар ихээр нэмэгдэж эхэлжээ. Гэвч энэ бүх мэдээлэл маань бас л дээр хэлсэнчлэн бүтэцжисэн бус байдалтайгаар олшироод замбараагүйтэж орхиж. Ингээд л төрөл бүрийн хайлтын системүүд бий болж төрөл бүрийн аалзыг вебүүдээр мөлхүүлэн түлхүүр үгүүдийг цуглуулан эрэлт хэрэгцээ дээр үндэслэн зэрэглэл тогтоох мэт олон ажил хийдэг хайлтын системүүд бий болсон байна.

Гэвч энэ хайлтын системүүдийн хувьд аваад үзвэл мөн л дээр хэлсэнчлэн зураг, дуу дүрс бичлэг, гэх мэт хоёртын өгөгдлүүдийн хайлтууд одоог хүртэл тийм ч сайнгүй байна. Тухайлбал google зурагийн хайлтаа сайжруулахын тулд хүн ашиглаж байна л даа. Яаж ашиглаж байна гэхээр зурагийг харуулаад ямар нэр өгөхийг асуух бөгөөд энэ хэлсэн нь өөр хэн нэгний хэлсэнтэй таарч байх юм бол та оноо авна. Ингээд л тоглоом тоглох юм. Гэвч энэ тоглоом нь google аалзны цуглуулсан зураг бөгөөд хүмүүс тоглоом тоглонгоо тухайн зурагийг хайх түлхүүр үгийн баазыг үүсгэж байх юм. Сонирхвол та энэ тоглоомыг яг одоо харсан ч болно.

Тэгэхээр ямарваа асуудлын хариуг олоход хайлтын систем ашиглахаасаа тухайн чиглэлийн мэргэжилтэн хүнд хандах нь илүү байх тохиолдол байдаг нь үнэн юм. Иймээс хайлтын систем нь хүн дээр суурилсан хайлт руу шилжих хандлага гарч байна. Үнэхээр хүн илүү хариулах нь элбэг шүү дээ.

Тэгэхээр энэ төрлийн олон багажууд бий болж байгаа бөгөөд гол суурилдаг зүйл нь тааг юм. Энэ нь өмнө хэлсэн интернет байгаа энэ замбараагүй мэдээллийг бүтэцжисэн замбараатай хэлбэрт оруулж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл ямарваа видео сурвалжлага нь машин, жолооч, технологи, замын хөдөлгөөний дүрэм гэсэн ангилалуудад зэрэг хамаарч байж болох юм. Тэгвэл ямарваа хүн түүнийг хараад дээрх ангилалууд буюу таагаар тэмдэглээд хайлтын санд бүртгүүлэх хэрэг. Ингэсэн дараа хайлт хийхэд үлэмж амархан болох нь илэрхий юм. Цаашлаад таагуудыг эрэлттэй, идэвхээр нь ангилах боломжтой. Мөн хэрэглэгч та өөрийн дуртай таагуудаа бүртгэх эсвэл бүртгүүлэх байдлаар шинэ мэдээллээс хоцрохгүй байх юм. Тухайлбал нэгэн жишээг авч үзье.
http://myweb.yahoo.com/
Дээрх хэлхээсээр ороод tag гэсэн хэлхээсээр ороод өөрийн дуртай таагийг сонгон улмаар өөртөө alert ирж байхаар тохируулснаар та мэдээлэлтэй хамт амьдрах юм.

Түүнчлэн ийм төрлийн хамгийн амжилттай хэрэглэгдэж байгаа дараах вебүүдийг ч сонирхоход илүүдэхгүй.
http://del.icio.us/tag/
http://technorati.com/tag/

Дээрхээр ороод өөрийн дуртай таагаас сонгоод RSS-ийн монитор програм суулгаад хэрэглэж болох юм.

Дашрамд хэлэхэд дээрх системүүдтэй төстэй Монгол хэлээрх таагуудыг зохион байгуулах систем болон Social network-ийг дэмжих систем хийх нь бас л Монголчууд бидний заавал хийх ёстой ажлын нэг юм. Энэ талаар дараа хууч хөөрье.

2 Сэтгэгдэл:

Togi said...

Onoodor Zorigoo bid hoyor uulzahdaa bas l "social network, social network" gej yarij bailaa. Social network, bas dahin social network.

Naranbayar said...

Goyo hicheel baina. Tag n tukhai yurunhii oilgolt avlaa.