Голдуу миний мэргэжилтэй холбоотой зүйлс буюу мэдээллийн технологийн эргэн тойронд байх болов уу

10/31/2006

10-ын тоо гэж...

Чингисийн аравтын систем гэдэг үнэхээрийн шилдэг систем болох нь Монгол армийн зохион байгуулалтаар нотлогдсон билээ. Миний хувьд гэвэл үүнийг одоо л ухаарч байх мэт санагддаг юм. Тухай нь одоо хамгийн сүүлийн оролцож байгаа төсөл дээрээ энэ талаар жаахан бодлоо л доо. Мэдээж хэрэг төслийн хэмжээ томрохын хирээр түүний зохион байгуулалтанд хүч цаг төдий хэмжээгээр нэмэгдэж эхэлдэг билээ. Гэхдээ жинхэнэ оновчтой зохион байгуулалттай компани бол төслийн хэмжээ нэмэгдэхийн хирээр зардалын нэмэгдэх хэмжээ шугаман бусаар нэмэгддэг байвал төслийн менежмент оновчтой байна гэж үздэг. Үүнийг COCOMO хэмжилтийн арга дээр дараах байдлаар оруулсан байдаг.

Хүч хөдөлмөр = Коэф * Хэмжээ^Оновч

Дээрх томьёонд байгаа Оновч гэсэн параметр 1-с бага байвал төслийн хэмжээ томрох тусам Хүч хөдөлмөр шугаман бусаар өсч гарах ашиг ихсэх юм.

Тэгэхээр Чингисийн аравтын системийг үл нуршин түүнтэй ижил төстэй нотлогдсон зарим зүйлсээс сонирхоё л доо.

  • Review хийх хүний тоо. 4-7 хүнийг оновчтой гэдэг бөгөөд хэзээ ч битгий 10-с хэтрүүл гэдэг. Үнэхээр ч хэрэв хүний тоо нь олширвол чанаргүйжих, сунжрах гол үндэс болдог. Гэхдээ хүний тоо хэт цөөхөн байвал бүгдийг хянах олон талт хараа, туршлага дутагдах талтай. Чингис хаан алив review хийхдээ 9 өрлөг дээр өөрөө нэмэгдээд 10-улаа хийдэг байсан нь яг л дээрх хуулийг тодорхойлох мэт.
  • Төсөлд багийн хүний тоо 10-с олшроод эхэлбэл гарцаагүй хяналт, хариуцлага менежмент хэрэгтэй болж эхэлдэг. Үүнийг хяналтыг сайжруулах түгээмэл бөгөөд уламжлалт арга нь төслийг дэд багуудад хуваах асуудал юм. Мэдээж хэрэг багуудад хуваахдаа нэг багт 10 орчим хүн байхад болдог. Учир нь 10-с цөөхөн хүн хийх төслийн хувьд менежемент үнэндээ чухал биш. Ердөө л хүн бүрт хийе гэсэн сэтгэл байгаад чармайж чадвал хийж болдог. Иймээс 10-с цөөн хүнтэй багийг удирдахад менежемент хэрэглэхээсээ илүү хүнтэй сэтгэлийг ойлгож, хийх сэтгэлийг төрүүлэх сэтгэлийн харилцаа нь илүү чухал байдаг. Үүнтэй ижилээр 100 хүнийг удирдахаар бол 10-тын даргуудынхаа сэтгэлийг удирдах мэтээр шатлан давтагдах юм. Энэ бол тэр чигтээ Чингисийн аравтын систем бөлгөө. Иймээс ч Чингисийн армийн зохион байгуулалт нь мундаг менежементгүй мэт атлаа дээд зэрэгийн динамик байсан биз ээ.
  • Манай авга ах 10 гүзээний зодооч байсан бөгөөд тэр хүн 3 агсан залууг хэрхэн номхтгож цагдаад барьж өгч байхыг нь 8,9 настай бяцхан хөвгүүн би хараад дээд зэрэгийн гайхаж бахархаж байж билээ. Тэр үед авга маань нилээд нас дээр гарсан байсансан. Тэр авгынхаа яриаг сонсож байхад ямар бэлтгэл хийж байснаа ярьж байж билээ. Тэрийг энд бичихээ алгасаж гол дүгнэлтийг бичье. Хүн нэгэн дор 10 хүнтэй зодолдож чадаж байвал түмэн хүнийг ч ялна хэмээн хэлж байсан юм. Үнэхээр нэг хүнийг 10-с олон хүн тойроод зогсоход хөл гар нь хүрэхээ больдог бөгөөд түмэн хүн байсан ч хамгийн ойрхон байгаа 10 хүнтэй л хүн зодолддог аж. Бас л сонин тоо. Үнэхээр өрсөлдөөн гэдэг хүрээлэн байгаа 10-ыгаа ялахаас л эхэлдлэг биз ээ. Үнэхээр хэрэв өөрөө бусдаас ялгаран тодроё хэмээн бодвол тойрог байгаа 10 хүн дотроосоо тодроход болох хэрэг. Энэ маань цаашаа шатлан үргэлжилж таарна.

Жич: Сүүлийн үед заваар муу юм бичиж амжихгүй л явна. Цайны цагаа ашиглаад хальт бичлээ. Уншигч таньд ч гэсэн 10-н тоотой холбоотой мэддэг болон бодогддог сонирхолтой зүйлс олон байгаа байх. Тийм зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичин үлдээвэл сонирхолтой байна байхаа гэж бодож байна.

7 Сэтгэгдэл:

Erkhemee said...

Хаанаас ч билээ уншиж байхад 10тын тооллыг системийг яагаад ашиглах болсон бэ гэхээр хүн 10 хуруутай болохоор гэж байсан хэхэхэ 9 хуруутай байсан бол 9тын тооллын систем ашиглах байсан биз :))

khuder said...

16 huruutai baisan bol humuusiin tarhi chineegeeree hugjuud odoo alj ugch baihgui yuu.

Anonymous said...

Kyosera-iin amyob management ch bas neg tiimerhuu system baih. Unshaad uzvel!

Anonymous said...

10 guzeenii zodoonch gedeg ni yamar uchirtai ner tomyo ve? Mun herev tsag zav garval avga ahiinhaa ter mundag bolson turshlagaas ni tovchhon taniltsuulahgui yu.

Hundetgesen Anonymous

Anonymous said...

10 guzeenii zodoonch gej yamar xun baidag, yaj tiim xergem tsoliig avdag baisan talaar sonirxuulaach.
Nadad mash sonirxoltoi sanagdaj bn.
Comment deeree ch yum uu...

gobi said...

10 гүзээний зодоо гэдэг Монголчуудын дунд нилээд түгсэн байсан бие хамгаалах урлагийн нэг хэлбэр юм билээ.

Ахын маань ярьж байснаас товчхон бичье.

Бэлтгэл хийж эхлэхдээ баганагүй 4 ханатай хоосон гэрийн тоононы чанх доор зогсоод аль нэг унинаас үлээсэн нойтон гүзээг нудрага хүрэх зайд өлгөдөг юм байна. Тэгээд л түүнтэй зодолдох бөгөөд түүндээ өөрөө цохиулахгүй байх ёстой. Ингээд дараа нь эсрэг талдаа нэг гүзээ нэмнэ. Дараа нь ахиад нэг гүзээг 3 талдаа зүүнэ. Гэх мэтээр 10 гүзээ зүүдэг юм байна. Ингээд 10 гүзээ болоход 5 мөчөө хэрэглэхээс өөр аргагүй болдог хэмээн ярьж билээ.

timur said...

10-tiin system bol medeej 10 huruutai holbootoi. 10 huntei zodoldoj chaddag buguud yuruusuu yadardaggui bol tumen huntei zodoldohod hangalttai baih oo. yur ni 5-6 huntei zodoldoj chaddag bhad l bolno. havtgai deer toirguudiig zaigui bairluulahad neg toirgiig 6 toirog l shurgene :-)