Голдуу миний мэргэжилтэй холбоотой зүйлс буюу мэдээллийн технологийн эргэн тойронд байх болов уу

4/11/2008

Си хэл, нээлттэй эхийн програм хангамж бас бус

Ойрд блог бичсэнгүй. Нэг салхи оруулмаар санагдлаа. Блог бичэхгүй байгаагаа зөвтгөх шалтгаан бас байгаа боловч одоохондоо дурдалгүй орхиё гэж...

Саяхан надаас миний нэгэн анд ийм асуулт асуулаа.

1. Програмчлал сурмаар байнаа. Хамгийн эхлээд ямар програмчлалын хэл сурах вэ? гэж асуудаг юм байна. Тэрээр өөрөө IT-ийн биш мэргэжилтэй, физикийн ухааны Ph.D нэгэн л дээ.

Энэ асуултанд би гэдэг хүн шууд хариулж харамсалтай нь чаддаггүй юм байна даа. Та байсан бол юу гэж хариулах вэ?

Мэдээж олон зүйлээс ямар програмчлалын хэл үзэж эхлэх вэ гэдэг нь хамаарна. Жишээ нь системийн админ нэгэн script хэлүүдийг сурч shell programming чаддаг болохоор зорилго нь хязгаарлагдаж байвал нэг өөр. Мэргэжлийн кодер болох гэж байгаа бол бас нэг ондоо. Хөгжүүлэгч, Системийн шинжээч зохиомжлогч, Тестер, Төслийн менежер болох гэж байгааг бүгдээрэнг нь харгалзаж үзэх хэрэг.

Мөн саяхан мэйлинг листээр онлайн маргаанд оролцож явтал нэгэн анд надад ийм зүйл хэлж байна.
2. Юникс, Си програмчлалыг үзлээ гээд одоо зах зээлд үүнийг хэрэглэх тохироо бүрдээгүй байна. Түүний оронд C#, Delphi, Visual Basic, Java үзвэл илүү хэрэгтэй гэлээ.

Би Их Сургуульд програмчлал цөөхөн хэдэн жил зааж байсан. Мөн үйлдвэрлэл дээр кодер, хөгжүүлэгч, шинжээч, зохиомжлогч, SE, PM гээд бүгдийг нь хальт хульт хийснийх зарим нэг бодлоо энэ тал дээр хуваалцмаар санагдлаа.

Эхлээд 2-р асуултаас эхлэж ярьмаар санагдаж байна. Миний ойлголтоор Их дээд сургууль хүнд хэрэг болох хамгийн суурь боловсролыг олгох нь хамгийн чухал үүрэг нь байдаг. Ялангуяа IT-ийн чиглэлийн хувьд технологийн маш олон чиглэл байх бөгөөд тэдгээрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нь тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн нөгөөтэйгүүр IT салбар бол бүр төгсөгч ямар компанид ажилд орж байгаагаас хамаараад төрөл бүрийн сургуульд огт үзэж байгаагүй зүйл хийж эхлэх нь элбэг. МТ-ийн Компани бүр мэргэшсэн чиглэлтэй заримдаа бүр хэлтэс дэд баг бүр нь мэргэшсэн чиглэлтэй байдаг. Ийм газар очоод ажилд орох нь хийж байгаа ажилын бараг 80, 90%-д нь төрөл бүрийн гарын авлага, заавар, ижил төсттэй нээлттэй бүтээгдэхүүний судалгааг хийдэг. Хүн өөрөө бараг 10-с бага хувьд нь өөрөө шинээр үйлдвэрлэж хийж байдаг шахуу. Ийм л учраас их дээд сургууль зах зээлд тохируулахаас илүүтэйгээр хаана ч ямар ч салбарт очоод хэрэг болох суурь боловсролыг нь нарийвчлан заах нь чухал байдаг. Иймээс харин ч эсрэгээрээ Visual Basic, Delphi гэх мэт програмчлалын хэлийг заахгүй байх нь зөв байх болов уу гэж боддог. (Хэрэв заагаад төгсөгчдийг улам явцуу байдалтай болгоод түүнээсээ нийтээрээ салахаа болох талтай)

Тэгэхээр сайн кодер бэлтгэх суурь боловсрол гэж чухам юуг хэлэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарах байх.
Дахиад өөрөөрөө жишээлэе. Би математикийн мэргэжлийг МУИС-ийн Математикийн факультетэд эзэмшсэн нэгэн. Миний мэдэхийн физик, математикийн мэргэжлээс IT-руу орсон сайн мэргэжилтэн би олныг мэддэг. Мөн одоо ажил дээр ажиллаж байх явцад ч тэр зарим нэг проблем шийдэх, код загварчлал хийхэд ч тэр математикийн мэргэжил дээр заалгаж байсан ойлголтууд хэрэг болох нь бараг өдөр болгон гарч байдаг. Магадгүй миний сурах арга математикаар дамжсан болоод ч тийм байдагийг үгүйсгэхгүй. Гэхдээ гол хэлэх санаа нь математикийг хаана хэрэглэхийг их сургуульд бараг заадаггүй. Хаана хэрэглэхээ ч би өөрөө мэддэггүй байсан. Суурь мэдлэг гэдэг харин хаана ч хэрэг болдог хэрэг. Математикийн яриаг түр орхиод МТ-ийн яриандаа ороё.

Програм бичнэ гэдэг нь өгөгдсөн ганц бодлогыг халз дайраад алгоритм зохиомжийн уран шийдэл олоод ажилладаг програм бичиж дуусгаснаар асуудал дуусдаггүй. Амьдрал дээр програмын хэмжээ гэж нэг том өршөөлгүй зүйл бий. Үүнээс болоод ганцаараа програм бичнэ гэж үгүй заавал ямар нэг багийн гишүүн байж хамтаараа нэгэн том ажилладаг системийг хийх хэрэгтэй болдог. Олон төрлийн технологи, програмчлалын хэл, янз бүрийн хамтрагч, төрөл бүрийн сангуудыг хэрэглэнэ гээд толгойдоо цэгцлэхийн аргагүй олон хамаарал зүйл болж хувирна. Гэвч энэ бүгдийг нээлттэй эхийг хөгжүүлэгчид амжилттайгаар бүр зугаатайгаар хэрэгжүүлж байна. Тэд чухам яаж ажилладаг вэ?

Үйлдлийн Системийг хийнэ гэдэг бол агуу ажил. Гэтэл үүнийг дэлхийг тойрсон сайн дурын программистууд хийгээд эх нь нээлттэйгээр байж байна. (Мэдээж хүн бүр Linus Torvaldo шиг агуу байх албагүй) Нээлттэй эхийн том бага маш олон төслүүд төрөл бүрийн байдлаар менежментээ хийгээд нүүр тулж үзээгүй програмистууд нэгэн бүтээгдэхүүнийг дэлхийн хэдэн өнцгөөс хувааж аваад хийж байна. Хуваана ч гэж бүр нэг файл доторх кодыг хэдэн талаас нь засаад зассанаа нийлүүлээд төвөггүй төсөл хөгжиж байна.

Энэ бүгдийг зохицуулалт нь эх кодын менежмент, асуудал бэрхшээл хөтлөлт түүнийг шийдвэрлэх менежмент, асар олон багцуудын хамаарлын менежмент, бүтээгдэхүүний рилийз хийх менежмент, тест туршилтыг хийх менежмент, тархан суугаа нүүр тулж ч байгаагүй багийн гишүүдтэй нэгэн баг болон ажиллах гайхамшигтай ажиллах хэлбэр гээд арга хэлбэр эдүгээ төлившөөд эрчээ аван хөгжиж байна. Энэ дунд ажиллаж байсан программист ямар ч албан газар очсон өөрийнхөө гар хөлийг байрлалаа хаана байгааг олоод хардаг, төсөл хаашаа өнхөрч би тэнд нь юу гүйцэтгэж байгаагаа сийрэг хардаг болсон байдаг.

Дээрх суурь чадваруудыг хаана хэрхэн олж авах вэ гэвэл яахын аргагүй C, Java мэт хэлүүдээр эхлэлээ тавьж, нээлттэй эхэд хүчээ үзэж байж олж авах нь хамгийн сайн арга байдаг гэдэгтэй санал нэгдэх байх гэж найдаж байна. Гэхдээ миний хувьд C-ийг анхлан үзэж байсан бөгөөд одоо бодоход бүх л суурийг энэ хэлээс олж авсан байдаг болов уу. Гэхдээ дээр хэлсэн анх програчмлал сурч байгаа хүнийг Java үзэхийг зөвлөх гэтэл бас асуудлууд байнаа. Гэтэл С-г сурснаар бас давуу талууд ч байнаа.

Гэхдээ энэ бүгд миний хувийн бодол гэдэгийг дурдаад үргэлжлүүлэхэд Монголын Их дээд сургуулиудын компьютерийн лабораторийг бүгдийг нь Linux болгоё. Microsoft Windows-ийг больсон дээр гэж бодоод байгаа. Яахав албан газар, багш эдэр Windows хэрэглээд байж байхад асуудал байхгүй. Зөвхөн их дээд сургуулийн бүх лабораторийг л ийм болгох нь зүйтэй юм гэж бодоод байгаа юм. Боловсролын байгууллагын хувьд нээлттэй эхийн бүтээгдэхүүн хэрэглэхийн олон олон давуу талыг би энд цувуулан бичсэнгүй. Тэр нь өөрөө эргээд маш том хүрээг хамарч таарна.

За төгсгөлд нь энэ хүртэл уншсан үүгээр зорчин өнгөрөгч таниас нэг зүйл асууя. Дээр асуусан манай найзын асуултанд юу гэж хариулах вэ? Тэрээр мэргэжлийн программист болох гэсэн нэгэн л дээ. Та юу гэж зөвлөх вэ чухам яагаад? Мөн 2-р асуудал дээр ч бодлыг тань сонсоход маш сонин байна.

27 Сэтгэгдэл:

Nomad Mongolian said...

андуураагүй бол тантай цуг ажилдаг болтой нэг хүн блог дээрээ энэ талаар бичсэн байсан. Нөгөө Очко гээд :P
Гэхдээ миний бодлоор таны бичсэн байгаа шиг суурь сайтай болохын тулд Си нь дээр байхаа.

Гантулга Т.Т said...

C++? Давхар С-г ч сурчихна, обьект хандалт г.м. "Sexy" сэдвүүдийг ч сураад авна. Library нь ч бүх С-н элементийг агуулна. Ажил, мэргэжилээ бүрэн солих гэж байгаа бол хэцүү л юм байна.

Ph. D. авсан хүн гэхээр 30 орчим насны хүн гэж ойлгож байна. Ойлголт, сурц бол сайн хэвээрээ байгаа байх. Программер хүн болж хоолоо олж идэх гэж байна уу, эсвэл ажлаа автоматжуулах гэж байна уу гэдэг асуултыг эргээд тавимаар байна л даа. Гол нь "Re-inventing the wheel" болчих вий дээ. Уг нь сайн хайвал мэргэжлийнх нь app.-ууд зөндөө л байх ёстой доо.

Амарсанаа said...

2-р асуултын хувьд:
"Юникс програмчлал, С хэл сайн үзлээ гээд зах зээл дээр гараад энийгээ ашиглаад юм хийнэ гэвэл тохироо бүрдээгүй байна. Харин C#, Delphi, Visual Basic, Java гэх мэт технологийг ашиглаад хялбар програм хийчих ажлууд их байгаа учраас тиймэрхүү хандлага үүсээд байгаа." гэсэн захидлын хариу байсан шиг санагдаж байна. Миний бичсэн хариу байна л даа. Яагаад ингэж бичсэн бэ гэвэл: Яг Си хэлийг ашиглаад програм бичдэг ямар компани, програмистууд монголд байна вэ? Цөөхөн байгаа ш дээ. Нээлттэй эхийн төсөлд орж ажилладаг хүмүүс гэвэл монголд бас цөөн. Сервис, үйлдлийн систем чиглэлийн програм хөгжүүлдэг компани гэвэл бас л цөөн. IT-ийн их дээд сургуулийн эрдэм шинжилгээ гэвэл авах юм алга. Ер нь тэгээд хаана Си хэлээ ашиглаж байна вэ? Си хэлийг програмист хүн үзэх ёстой юу гэвэл заавал үзэх л ёстой. Өөрийн чинь хэлдгээр жинхэнэ суурь мэдлэг болно. Би үүнтэй санал нэг байнаа. Хамгийн гол Си хэлийг монголд яажшуухан хэрэглэж байна вэ? Нэг тийм хандлага үүсээд байна л гэж хэлэх гэсэн юм.
1-р асуултын хувьд: Гантулгын хэлснээр яг яах гэж байгаагаас их хамаарах байх. Мэргэжлийн хүн болохоор шийдсэн бол Cи хэлээс л эхэлсэн нь дээр дээ. Энэ чинь дунд түвшингийн хэл учраас доороос нь дээшээ.

Амарсанаа said...
This comment has been removed by the author.
A.Ganbaatar said...

Сайн уу Gobi?
Асуултыг гол чанар нь бол ер нь програмчлалаар суралцая гэвэл ямар хэлнээс эхлэвэл дээр вэ гэдэг дээр хүмүүсийн санаа оноог сонирхож байгаа юм байна гэж бодлоо. Би бол сургуульд C => C++ => Java гэсэн дарааллаар номын дуу сонссон.
Ажил дээр гараад php => Java гэсэн байдлаар суралцсан. Нэх муудсан зүйл алга л байна :D
Хариулт бол C => C++ => Java,
мэрийдэг, идэвхтэй хүнд бол тэгээд байвал яаж ч эхлэсэн болно дөө. Гялс "эхлэх" л хэрэгтэй.

Soyolerdene said...

Er ni C-eer ehelsen deer baih l daa. Zarim surguuliud suuliin yed shuud java-eer eheldeg bolson baina lee. Delhiin mash olon ih deed surguuli C ees ehledeg. Tegeed ch C eer procedure handaltad maygaar mash sain bichej suraad(oilgoj avaad) OOP ene ter helbereer ni bol harin Java sursan deer baih.

Surguuliin LAB -uudiig bol harin lunix bolgoh gedeg deer sanal mash ih niilj baina. Bugdiig ni bologodoggyi yumaa gehed yadaj neg linux servertei baih heregtei l dee.

Harin tur zasag maani Microsoft-iig oruulj ireed l hedii boltol hulhu windows ashiglah ve ene ter geed hamgiin turuun bolovsroliin baiguullaguudiig hangana geed l ehlej baih shig baina daa.

gobi said...

коммент үлдээсэн анд нартаа баярлалаа.

За ямар ч байсан манай найз одоо Си хэлээгээр гараагаа эхлээд үзэж байгаа. Буруудахгүй гэдэг нь мэдээж.

Харин энд давхар яригдаад өнгөрсөн сургуулийн лабуудыг линаксжуулах ажлыг ер нь жаахан дорвитой ярьж эхлэмээр санагдаад эхэллээ.

Arthas said...

Сайн байна уу?
Надад нэг зөвөлгөө өгөөч. Би одоогоор Java хэл сурч байна л даа. Гэвч яаж нарийвчилаж үзэхээ мэдэхээ байчихаад байна. Ерөнхийд нь суурь талаас нь үзээд дуустал урд талд: JSP, Servlet,J2EE, Swing GUI, JDBC зэргээр алийг нь яаж сурах вэ? Сисемтэй сурах дарааллыг ч юм уу хэлж өгөөч.

gegeen said...

aanhaan, ene tanii blog yum bii, hehe.

Bill Gates Visual Basic-s ehel gesen zovlogoo ogson baidag!

gobi said...

Basic цагтаа програмчлал сурч эхлэхэд зориулагдсан хялбар хэл байсан. Би нээрээ одоо бодсон GW Basic-с эхлэж байсан юм байна.

Visual Basic ч бас л хялбар хэл байхыг зорьж байсан боловч олон функц нэмэгдэхийн хэрээр хамгийн хэцүү хэл болж хувирчихсан мэт санагддаг.

Тийм болохоор Билл Гэйтс ч бас л аягүй бол хашир анх програмчлал сурч байсан шигээ сэтгэхгүйтэй явж байгааг үгүйсгэх аргагүй мэт санагдаж байна.

Бөхчулуун Эрдэнэжаргал said...

Bi oortoi chini adilhan heregleenii matermatikch hun. Er ni computeriin programmeriin mergejil matematik piziktei ih oirhon baidag barag ah duu salbaruud gej hubidaa bodoj ybdag umaa. Tanai naiz Ih tom suuritai hun bna aa gesen ug. Ooroo ymar chigleleer yiu hiimeer baigaa um terluugee ybsan ni deer shuu dee gej bodloo! tegehdee C surchihad bolno gej bodloo bid C medehgui ajil deer garaad bas hecuu l baidag um. Bidnii uzsen pascal-aas neleen oor.

D.Enkhbat - Д.Энхбат said...

Сайн байна уу. Та надад хичээл зааж болохоор юуны өмнө танд амьдрал, ажлын өндөр амжилт хүсье.
Миний бодлоор c++ байна уу, java байна уу хоёулаа ялгаа байхгүй OOP-г жинхэнэ утгаар нь ойлгуулж чадах, суурь болж болохоор хэлнүүд.
Бас гадаадын их, дээд сургуулиудад энэ хоёроос эхлээд заадаг болон линукс ашигладаг гэдгийг IT чиглэлээр гадаадад сурдаг найз нөхдөөсөө дуулсан билээ.

Манай их, дээд сургуулиудыг Линукс-жуулах ажлыг дэмжиж байгаа үүнд тулгарч болох бэрхшээлүүд бас байгаа. Жишээлбэл: Би МКС-ийг төгссөн ба намайг сурч байхад буюу аль 2-3 жилийн өмнө Линукс-тай болгоно гэж яридаг байсан. Гэвч одоо хүртэл Линукс-тай болсон зүйл сураг дуулдахгүй байна. Яагаад нэвтрүүлж чадахгүй байна вэ гэвэл монгол хэл дээрхи гарын авлага, хичээл ховор болохоор лаборант болон багш нар энэ талаар мэдлэг муу, ямар нэгэн алдаа гарвал засч чадахгүй, бас нэвтрүүлэхээс залхуурч байна.

Өөр зүйлийн талаар бас санал сэтгэдлээ хуваалцах сонирхолтой байна. Энэ бол манайд Open Source (цаашид OS) програмчалыг хөгжүүлэх талаар юм. Бас надад ийм санаа байна. Их, дээр сургуулийн багш, лаборантуудтай ярьж байгаад оюутнуудад жишээлбэл java заангаа баг бүрдүүлэн OS нягтлан бодох бүртгэлийн програм, толь бичгийн програм, CMS зэрэг програмыг зохиовол яадаг юм бол. Үүний хажуугаар Линукс, C++, Java гэх мэтчлэн өчнөөн зүйлсийн талаар гарын авлага, хичээл бэлдвэл зүгээр санагдаж байна. Энэ бол та бидний өөрсдийн мэдлэг чадварт болон эх орныхоо IT хөгжилд оруулж том хувь нэмэр юм. Би энэ талаар ирэх намраас хөөцөлдөнө гэж бодож байгаа ба хамтарч ажиллах, тусалж дэмжих хүмүүс байвал http://enkhuushd.blogspot.com рүү хандана уу.

За тэгээд бодож төлөвлөсөн ажил их байгаа боловч "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хооцордог", "Ярихад амархан, хийхэд хэцүү" зүйр цэцэн үгнүүдийг санан эхний удаадаа энэ ажлуудыг хийх хэрэгтэй гэж үзэж байна.

arthas-т бол ямар чиглэлийн програм бичих гэж байгаагаас хамааруулан цаашаа үзнэ. Динамик вэб хийх гэж байгаа бол JSP болон Servlet, application хийх гэж байгаа бол Swing GUI, өгөгдлийн сантай ажиллахыг хүсвэл JDBC гэх мэтчлэн ашиглагдана. Ер нь бол java суурь чинь байхад цаашаа явчихна.

"Эзэн хичээвэл, заяа хичээнэ", "Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ" гэсэн өлзийтэй сайхан зүйр цэцэн үгээр сэтгэгдлээ дуусгая.

Хүндэтгэсэн: Д.Энхбат

Эрдэнэбилгүүн said...

Би их сургуульд сурдаг оюутан. Яг ямар нэг төсөл гардан аваад хийж байгаагүй ч миний бодлоор, C хэлнээс эхлэх нь зөв болов уу, цаашдаа OOP болон бусад нарийн сэдэвүүд уруу ороход үнэхээр суурь болж чаддаг. Дээрээс нь Data Structures-г хэрвээ цаг байвал тухайн сурч байгаа хэлтэйгээ уялдуулаад сурвал бүр ч сайн байх. Би эхлээд С дараа Data Structures with C тэгээд Java үзсэн. Java сурахад ямар ч асуудал гараагүй, сүүлд нь Ruby, Php үзсэн мөн л урьд нь сурч байсан C DS 2 тус болсон.

Ganzorig said...

Ene chigleleer heseg zaluus nom gargay geed yvaad bna. Nom gargaad niited hurgevel ih zugeer bh daa

jagdag said...

Сайхан наадаарай!

tuvko said...

Сайн байна уу. Их үндэслэл сайтай бичжээ.
Би бас л С гээс эхэлсэн. Програмист хүн С г заавал үзэх ёстой гэж боддог. С Java 2 их төстэй хэл боловч санах ой зохион байгуулах, төхөөрөмжүүдтэй ажиллах гэх мэт ойлголтуудыг C гээс л авна. NOT Java. Java дээр бол ХОГ ЦУГЛУУЛАГЧ гээд дуусчихдаг хэхэ. Хэдийгээр C үеээ өнгөрөөж байгаа хэл боловч миний хувийн туршлагаар 2 сарын өмнө Японы хамгийн алдартай Вэб хуудасны нэгийг өөрчлөх ажлийг С дээр(NOT С++ ) хийсэн юм.

Ганаа said...
This comment has been removed by the author.
Ганаа said...
This comment has been removed by the author.
Ганаа said...

Сайн байна уу. Би өөрөө мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж эхэлж байгаа шинэков оюутан л даа. Манай хичээл дээр С хэлийг үзэж байгаа. Чөлөөт цагаараа бусад програмчлалын хэлүүдийн талаар сонирхож үзтэл ихэнх хүчээ авсан хэлүүд (C++, C#, JAVA г.м)С дээр үндэслэсэн, бичиглэл нь бараг С хэлний синтакс байдагийг олж мэдлээ. Тэгэхээр програмчин болохыг хүсч байгаа хүмүүс энэ хэлийг судалж эхэлсэн нь хэрэгтэй юм билээ.

Egel1n said...

Minii bodoloor C++ bsan ni deer bhaa.
Shaardlaga garaad tsaashid Java, C# -ruu ho'rvoh mo'n JavaScript -ActionScript (Flash)g surahad ch syntax-s avahuulaad oilgohod neleed do'homtei yum shig sanagddag shu'u.Delphi heliig, bas pascal-g ih surguulid uz'ej bsan ch ireedui ni denduu bu'rheg gej bodjiina. VB surlaa gehed busadruu ho'rvoh chadvar denduu hayzgaarlagdmal yum bol uu gej boddiishee.

xvv said...

Зөндөө их юм ярьмаар л санагдаж байна. Гэхдээ сайн мэдэх юм алга л даа :)
Ямар ч байсан тэр манай их дээд гэлтгүй, бага дунд сургуулиас нь линукс сургах хэрэгтэй гэж бодож байна. Суурь боловсрол, тэгээд үнэгүй маш олон боловсролын програмууд линукс дээр л байдаг.

Улсаас явуулж байгаа бодлогын хувьд хууль ёсоор Микрософт, түүн дээр ажилладаг програмуудыг хэрэглэх ёстой гээд хуульчихвал маш их мөнгө гадагш гарна. Мэдээж хууль бусаар хэрэглэх нь буруу ч түүнээсээ өмнө эхлээд яах аргагүй хуулиндаа заагаад хүчээр ч болтугай линукс руу шилжэх хэрэгтэй байна. Тэгвэл нэгэнт линукс хэрэглэгч, мэргэжилтнүүдтэй болчихсоны дараа мөнгөтэйгээ сонгох эрх нь тухайн үеийн сонголт. Харин тэр үед Микрософтын програмыг үнэгүй хэрэглэж болохгүй гэж ярих хэрэгтэй болов уу.
Ер нь бол төрийн болоод Их дээд сургуулиудын бодлогод оруулж өгөх хэрэгтэй байх... Даанч энд ингэж бичлээ гээд уншдаг захирал, төрийн ажилтан нь хэд байдаг юм бол доо?

Миний хувьд ямар ч багшаар заалгалгүй өөрөө оролдоод ubuntu хэрэглээд, бүүр Windows хэрэглэхээ ч бараг больж болж байгаа юм чинь бага зэргийн сургалтууд явуулчихад л дээд дунд сургуулийн багш нарыг хэдхэн хоногийн сургалтаар бүрэн сургах боломж 100% байгаа.

redhornedangel said...

үтэр түргэн линуксжяаа. багш нар ажил дээр байгаа хүмүүсээс өөр болохоор линуксжах хүсэлгүй байгаа юм. тэдэнд боломж байхгүй байж ч магад цалин мөнгөнөөс болоод ч юм уу.

ЭРДЭНЭБАТ ЦЭНДДОРЖ said...

Algoritmiin onoliig uzeed ali durtai barij av.

ЭРДЭНЭБАТ ЦЭНДДОРЖ said...

Algoritmiin tuhai oilgolttoi bolj avaad ali durtaigaa barij av.

E@Xe~!~ said...

Би ч гэсэн анх алгоритм үзээд С хэл сурсан. Үнэхээр агуу хэл аль ч түвшинд робот,OS,Үйлдлийн систеи дээр суурилсан программууд,программчлалын шинэ хэл бичсэн ч болдог шүү дээ. Visaul хэл заах нь бас буруу биш байх 120 кредит үзэхээр өөр мэргэжлийн хичээл нь дуусаад ирнэ шүү дээ, тэглээ ч зөвхөн C#,VB,JAVA гаар зөвхөн ажил хийгээд явдаг хүмүүс олон байгаа

E@Xe~!~ said...

Би ч гэсэн анх алгоритм үзээд С хэл сурсан. Үнэхээр агуу хэл аль ч түвшинд робот,OS,Үйлдлийн систеи дээр суурилсан программууд,программчлалын шинэ хэл бичсэн ч болдог шүү дээ. Visaul хэл заах нь бас буруу биш байх 120 кредит үзэхээр өөр мэргэжлийн хичээл нь дуусаад ирнэ шүү дээ, тэглээ ч зөвхөн C#,VB,JAVA гаар зөвхөн ажил хийгээд явдаг хүмүүс олон байгаа

Xacaa said...

Эхний асуултад C/C++ гэж хариулана. Энэ бол зайлшгүй. Магадгүй би сурахад амар, хөгжүүлэлт сайтай, давуу тал олонтай гээд Python ч гэж хэлэх байсан байх.

Дараагийн асуултанд буруу гэж харуилна. Учир нь програмист хүн нь инженер, зохион бүтээгч байх ёстой. Тэр хүний хэлсэн хэлүүд дээр ажил хийх нь шууд утгаараа хар ажил юм.

Үнэхээр гоё нийтлэл болжээ. Баярлалаа. Биширж байна ;)